상세검색
최근 검색어 전체 삭제
다국어입력
즐겨찾기0
159546.jpg
KCI등재 학술저널

Mongolian Noun-Verb Collocations Governed by the Ablative Case: Some Semantic Features

Монгол хэлний гарахын тийн ялгалын нөхцөлөөр хэлбэржсэн нэр + үйл гэсэн бүтэцтэй зарим холбоо үгийн утга, бүтцийн онцлог

Тийн ялгал гэдэг бол үгүүлбэрийн доторх нэг үг өөр үгтэйгээ хэрхэн холбогдохыг тусгай залгавар буюу дохиогоор илрүүлэх ёс юм. Уламжлалт хэлшинжлэлд үгийн хувиллыг тийн ялгал гэдэг хэмээн тайлбарладаг. Монгол хэлэнд тийн ялгал, англи хэлэнд case хэмээн нэрлэгддэг энэхүү ойлголт нь латин хэлний casus гэсэн үгээс үүдэлтэй бөгөөд энэ нь Прото-Энэтхэг- Европ язгуурын cadere(англиар to fall) буюу унах гэсэн үгтэй гарал нэг ажээ. Өөрөөр хэлбэл нэрлэхийн тийн ялгал бол үгийн үндсэн утгыг хадгалдаг, тиймээс нэрлэхийн тийн ялгалд байгаа нэр үг үгийн үндэс байдаг, харин бусад тийн ялгал нэрлэхийн тийн ялгалаас салаалж унадаг гэсэн санаанаас үүдэлтэй ажээ. Монгол хэл шинжлэлд тийн ялгалын талаар судалгаа арвин бөгөөд ялангуяа хэл шинжлэлч Ш. Лувсанвандан, М.Базаррагчаа нарын эрдэмтэд тийн ялгалын олон утга, салаа утгын талаарх судалгааг хийсэн байдаг. Орчин үеийн монгол хэлшинжлэлд тийн ялгалыг зөвхөн хувилгах үүрэгтэй бус тийн ялгалын нөхцөлөөр хэлбэржсэн нэр үг нь холбогдож байгаа үгтэйгээ хэрхэн, яаж холбогдож байгаагаас нь шалтгаалж ямар ямар, өөр өөр олон утгазүйн орон, харьцаа үүсгэж байгааг нь анхаарч судлах нь чухал байна. Тиймээс бид энэхүү өгүүлэлдээ монгол хэлний нэрийн гарахын тийн ялгал хийгээд түүний үндсэн утга санаанаас гадна үүсэж байгаа өөр бусад зарим утгыг нарийвчлан илрүүлж, улмаар түүгээр хэлбэржсэн нэр+үйл гэсэн бүтэцтэй холбоо үгийн утга, бүтцийн онцлогийг ажиглаж тайлбарлахыг оролдсон бөгөөд ингэхдээ гарахын тийн ялгалын тэдгээр утга нь нэр+үйл гэсэн харьцаагаар холбоо үгийг үүсгэхдээ ямар тохиолдол, нөхцөлд хэрхэн, ямар өөр өөр утгазүйн харьцааг үүсгэж байна гэдгийг тайлбарлахыг зорилоо. Мөн тэдгээр утга нь англи хэлнээ хэрэглэхэд, орчуулахад хэрхэн бууж, дүйж байгааг харьцуулахыг оролдсон юм. Үнэндээ тийн ялгал, түүний утгын тухай асуудал нь хэл шинжлэлийн мэргэжлийн хүмүүст танил асуудал, олон судлаачид энэ талаар судалгаа хийсэн. Гэвч одоо ч энэ талаар ээдрээтэй асуудал

1. Expression of a relationship describing origin.

2. Identification of the subject of an action and expression of its responsibility for the action.

3. Expression of part-of-a-whole relationship.

4. Expression of a sense of distancing from something, or by extension of being tired of something and not wishing to repeat it.

5. Expression of a transition from one state to another, or transformation.

6. Expression of the interior features of something.

7. Expression of the cause of an action or event.

8. The ablative case, when used in generating compounds consisting of a declined noun+verb structure, can express an intermediate meaning drawing on the other case.

로딩중