상세검색
최근 검색어 전체 삭제
다국어입력
즐겨찾기0
159547.jpg
KCI등재 학술저널

현대한국어와 몽골어의 기동 동사(inchoative verb)에 대하여

A study on inchoative verb between modern Mongolian and Korean

  • 3

Үйл үг нь үйл хөдлөлийн явц болц хийгээд хөдлөл өөрчлөлт, тухайн өөрчлөлтөөс үүдэн гарах үр дүн, дүр байдлын шинж чанарыг илэрхийлдэг. Эдгээрийн дундаас үйлийн эхлэц, түүнээс үүдэх болцын өрнөл өөрчлөлтийг илэрхийлэх бүлэг үйл үгсийг “эхлэн өрнөх байдал заасан үйл үг(inchoative verb)” хэмээн нэрлэж байна. Vendler(1967) үйл үгийг ангилахдаа үйл байдал заасан, үйл хөдлөл заасан, үйл явц заасан, үйлийн биелэлт заасан үйл үг гэж ангилаад үйл байдал, үйл хөдлөл заасан үйл үгс нь дотоод шинж, болцын чанарын хувьд адил, өөрөөр хэлбэл энгийн буюу нэгэн хэвийн бүтэцтэй гэж үзэх юм бол үйл явц, биелэлт заасан үйл үгийн дотоод шинж, болц нь хувиран өөрчлөгдөж байдаг(change of state verb) нийлмэл бүтэцтэй хэмээсэн байна. Үйл үгийн энэхүү нийлмэл бүтцийн цаг хугацаан дотор үргэлжлэх шинж байдлыг авч үзвэл үйлийн эхэн үеийн шинж байдал хийгээд түүнийг даган илрэх шинж байдал нь харилцан адилгүй байх нь ойлгомжтой юм. Монгол хэлний байдлын ай, үйл үгийн байдлын утгыг илэрхийлэхдээ үйл үгийн үндсэнд тусгай бүтээвэр залган хэлбэржүүлэх бөгөөд үүнийг үйл үгийн байдлыг илтгэх нийлэг арга хэмээн үздэг. Судалгааны тойм(Кан Шинь, Ю.Мөнх-Амгалан:2012)-оос харахад үйл үгийн байдал, болцын утга, үйлийн аргатай холбогдох 20 гаруй бүтээврийг судлаачид бүртгэн гаргажээ. Байдлын ганц бүтээврийг дурдсан судлаач байхад хориод бүтээврийг байдлын айд хамааруулан үзсэн судлаач ч байна. Тухайлбал, Алексей Бобровников ганц -цгаа4бүтээврийгдурдсан(1849:128)болШ.Лувсанвандан,Б.Дэмчиг доржнар-цгаа4нөхцөлийгоруулалгүйөөр19бүтээврийгтооцонбүрт гэсэнбайлаа.(1951:141). Бид энэ удаагийн судалгаандаа нэрээс үйл үг үүсгэх “-л/-р, -д/-с, -ж/-ш, -жир” дагаварууд нь байдал, болцын утга илрүүлж болох талаар санал дэвшүүлж байгаа бөгөөд түүний утга нь үйл хөдлөлийн эхлэцийг зааж тухайн үйл байдлын хувиран өөрчлөгдөх өрнөл болц болох тухай авч үзэх болно. Үйл х&#1

1. 들어가기

2. 한국어의 기동 동사

3. 몽골어의 기동동사

4. 맺음말

로딩중