Монголын эзэнт гүрний дараахь үе Монголын түүхийн хамгийн бүдэг үед тооцогддог бөгөөд Монголын түүх судлаач эрдэмтдийн зайлшгүй судалж үзэх чухал сэдвийн нэг юм. Энэ үеийн түүхийг судлахад гол тулгуур болох түүхэн сурвалжууд нь хятад хэл дээр байх агаад энэхүү өгүүлэлд Монголын түүхэнд холбогдох Мин улсын үеийн нанхиад хэлээрх сурвалжуудын нэг болох “Умрыг төвшитгөсөн тэмдэглэл 北平录 ” хэмээх сурвалжийн талаар танилцуулж, түүний хоёр эхийн харьцуулсан судалгаа, уг сурвалжийн үнэ цэнийн тухай өгүүлэх болно.
1. XIV-XVI зууны Монгол-Хятадынхарилцаа
2. XIV-XVI зууны Монголын түүхэнд холбогдох нанхиад сурвалж, тэдгээрийн судалгаанытойм
3. “Умрыг төвшитгөсөн тэмдэглэл” хэмээх сурвалж хийгээд түүний эхүүдийнхарьцуулалт
4. “Умрыг төвшитгөсөн тэмдэглэл”-ийн үнэ цэн, ач холбогдол
Ном зүй