Эргэн дурсах баймж утга гэдэг нь өгүүлэгчийн зүгээс сонсогчид хандан өнгөрсөн цагт болсон үйл явдлын талаарх мэдээллийн талаар дурсаж байгаа, эргэн сануулж байгаа тохиолдолд илэрнэ. Солонгос хэлэнд эргэн дурсах баймж утга нь ‘-더-’ нөхцөлөөр дамжин илрэх нь олонтоо. Харин монгол хэлэнд энэ утга гол төлөв ‘билээ’, ‘байна#лээ’, ‘юм#байна#лээ’, ‘лээ’, ‘байлуу’, ‘билүү’ зэрэг хэлбэрүүд бүхий чимэх үгээр дамжин илэрч байгааг харж болохоор байна. Солонгос хэлний эргэн дурсан баймж утга илэрхийлэх дээрх нөхцөл нь сонсогчийн хүндэтгэх хэлбэр болон жинхэнэ нэр, тэмдэг нэр, үйл үг зэрэгт залгагдан хүүрнэх өгүүлбэрийн төгсгөлд төдийгүй тодотгон холбох нөхцөл бүхий өгүүлбэрт ч тохиолдох ба харин захирах хүсэх өгүүлбэрт илэрдэггүй онцлогтой. Монгол хэлний хувьд гол төлөв өгүүлбэрийн төгсгөлийн гишүүний ард чимэх үг болон илэрч байгаа онцлогтой болох талаар авч үзлээ. Энэхүү өгүүллэгт хоёр хэлний эргэн дурсах баймж утга илрүүлж байгаа хэлбэрүүдийг өгүүлбэрзүй, утгазүйн түвшинд зэрэгцүүлэн авч үзсэний эцэст дараах хэд хэдэн онцлогтой болохыг ажиглалаа. Үүнд, юуны өмнө солонгос хэлний эргэн дурсах баймж утга илэрхийлэх ‘-더’ хэлбэр нь тухайн утгаа дангаар нь илрүүлж байгаа бол монгол хэлний ‘билээ’ чимэх үг, түүний хувилбарууд нь эргэн дурсан баймж утгаас гадна сануулсан, гайхсан, санаашран хүссэн, цөхрөн хүссэн, мөрөөдсөн зэрэг утга илэрхийлэх ба мөн янз бүрийн цагийг дагалдан үргэлжлэх, давтагдах зэрэг болцыг ч зааж байна. Дараагийн нэг онцлог гэвэл, монгол солонгос хэлний аль алинд нь эргэн дурсан баймж утга илэрхийлэх хэлбэрүүд нэгдүгээр биеийн төлөөний үгтэй хамт хэрэглэгддэггүй онцлогтой болох тухай дэлгэрэнгүйавч үзлээ. Хоёр хэлний аль алинд нь захирах хүсэх өгүүлбэрт тухайн утга илрэхгүй байна. Энгийн хүүрнэх, асуух өгүүлбэрүүдэд тухайн утга илэрч гарч байгааг ажиглалаа. Мөн солонгос хэлний хувьд цагаар болон биеэр төгсгө
1. 서론
2. 몽골어와 한국어의 인칭제약 현상
3. 몽골어와 한국어 회상법의 실현양상 및 공기관계
4. 결어
5. 참고문헌