상세검색
최근 검색어 전체 삭제
다국어입력
즐겨찾기0
159570.jpg
KCI등재 학술저널

현대몽골어와 한국어의 부정명령법 비교 연구

A Comparative Study Negative imparative between modern Mongolian & Korean

  • 2

Орчин цагийн монгол, солонгос хэлний өгүүлбэрийн үгүйсгэн захирах хэлбэрийн тухай Орчин цагийн монгол, солонгос хэлэнд үгүйсгэн захирах хэлбэр нь өгүүлбэрзүйн түвшинд төдийгүй хэлэхүйн түвшинд илэрч байгаа нь тун сонирхолтой байна. Монгол хэлний үгүйсгэх харьцаа, түүний илрэх хэлбэр, хэв шинжийн онцлогийн талаар цөөнгүй эрдэмтэд судалсан хэдий ч хэлцийн төвшинд, хэлэхүйн төвшинд хэрхэн илэрч байгаа судалгаа төдийлөн их байдаггүй. Нэгэнтээ, Юү Воньсү(1991: 338) монгол хэлний үгүйсгэх харьцааг үйл үгийн энгийн үгүйсгэх хэлбэрээс тусад нь судалж үзэх хэрэгтэйг дурдсан байна. Сүүлийн үеийн судалгаанаас харахад, Д.Энхжаргал(2012)-д үгүйсгэлийн утгыг өгүүлбэрийн төвшинд төдийгүй өгүүлэмж, дискурсийн хэмжээнд судлах боломжтой талаар дурдсан байна. Бидний энэ удаагийн судалгаанд дээрх хугацаанд судалгааны эргэлтэд багагүй орж байсан үгүйсгэлийн тэмдэглэгч “бүү, битгий, боль, -уузай2, бий/вий, ёсгүй, хэрэггүй, болохгүй” зэргээс гадна өгүүлэхүйн түвшинд далд хэлбэрээр илэрч байгаа тохиолдлуудын утга, хэв шинжийг тодорхойлох оролдлого хийлээ. Ялангуяа, үгүйсгэн захирах утга нь асуух өгүүлбэрээр дамжин илрэхдээ өгүүлэгч, сонсогч хийгээд үйлийн илрэх цагийн харьцаа зэрэг нь тун чухал болохыг анзаарч болохоор байна. Эрдэмтэн судлаач Д.Бадамдорж монгол хэлний нэр үгийн үйлдэхийн тийн ялгалын нөхцөл өгүүлбэрийг бусад үг, өгүүлбэртэй саарыг хориглох, сайныг номлох утгатай хэвшмэл хэлц бүтээх онцлогтой болохыг соргогоор ажигласан нь харагдаж байна.Ер нь монгол зүйр цэцэн үг, хэлц нь аливаа зүйлийг анхааруулсан, болгоомжлуулсан, хориглосон, сэрэмжлүүлсэн, хүсэх зэрэг баймж утга илэрхийлэх нь олонтоо гарах бөгөөд энэ нь нэг талаар далд аргаар үгүйсгэн захирах хэлбэрийн нэг мөн гэж үзэх болохоор байна. Энэ мэт далд хэлбэрээр үгүйсгэн захирах хэлбэр илэрч байгаа өгүүлбэрийн хэв шинж, тэдгээрийн баймж утгыг харахад бололцоот бус байдлыг таамагласан анхааруулсан, сэрэмжлү&#119

1. 들어가기

2. 부정명령법의 유형 및 특징

2.1. 유표적(marked) 부정명령법

2.2. 간접발화행위에 의해 나타나는 무표적(unmarked) 부정명령법

3. 나가며

참고문헌

로딩중