상세검색
최근 검색어 전체 삭제
다국어입력
즐겨찾기0
159535.jpg
KCI등재 학술저널

Gunjin Sum(公主廟) 비문 연구 A Study of the Inscriptions in Gunjin Sum

Ганг Ши хаан Ар Монголыг бүрэн эрхшээлдээ оруулах зорилгоор Халхын Түшээт хан Чихундоржийн ач хүү Дондовдоржид охиноо хатан болгон бэлэглэсэн нь 1967 он ба Гүнж 19 настайдаа, Дондовдоржийн хатан болон ирсэн Дондовдорж нь нэгдүгээр богд Занабазарын ач бөгөөд гурван хатантай байсны эхний хатан нь “Хичээнүй Амарлингуй гүнж”, хоёр дахь нь 1713 онд Манжийн хаанаас дахин нэг гүнж бэлэглэсэн байна. Гуравдахь хатан болох Цагаан Дарь Баярт хэмээх монгол эмэгтэйг 19 настайд нь хатан болгон авсан байна. Хоёрдахь манж хатны талаар тэмдэглэсэн зүйл үгүй, харин гуравдахь хатан нь Занабазар таалал төгсөхдөө бичин жил төрсөн эмэгтэйг Дондовдоржийн хатан болгохыг гэрээсэлсэн нь Цагаан Дарь Баярт байв. Энх Амгалан хаан охиноо бэлэглэсний хариудаа Ар Монголыг бүрэн эрхшээлдээ оруулан захирахыг хүссэн ч Гүнжийг нас барах буюу 1735 он хүртэл Ар Монголд эмх замбараагүй, ард түмэн их бага хэмжээгээр Манжийн дарлалыг эсэргүүцсээр байсан. Гүнжийн аав Энх Амгалан Чин улсын 4-р хаан ба гүнжийн ээж Гололо Хала юм. Гүнж амьдралынхаа туршид Хөх хотод амьдарсан бөгөөд 1735 онд 57 насандаа таалал төгсөсний дараа 1940 онд Чин Рүн(Тэнгэр тэтгэсэн) хааны зарлигаар Ар Монголд авчиран сүм барин нутаглуулсан байна. Энэхүү Монгол Манж хоёр улсын түүхийг нэгэн дор өгүүлж буй Гүнжийн сүмний талаар цаашидаа дэлгэрүүлэн судлах сонирхол ихээхэн төрж байна. Гүнжийн алтан өргөмжлөл, гүнжийн хөшөөний уйгаржин манж бичгээр бичсэн дурсгал бий. Гүнжийн алтан өргөмжлөлийн манж ханзаар бичсэн дурсгалыг орчуулан уншиж, солонгос хэлрүү орчуулсан билээ. Гүнжийн сүмийн хөшөөний бичээсийг одоогоор уншиж байгаа бөгөөд зарим нэг үг, үсэг нь баларсан учраас шууд тайлж уншиж чадахгүй байна. Мөн манж, ханзаар бичсэн гүнжийн алтан өргөжлөл бөгөөд өргөмжлөлийг өгөх болсон учир нь уг гүнж нь Энх Амгалан хааны дунд хатнаас гарсан учраас “Хошой гүнж” гэгдэж байснаа ээж нь их хатан болж түүнийг “Гүрэн гүнж”-ээр өргөмжлөн алтан өргөмжлөл &#1

1. 서론

2. 공주의 생애

3. 사원과 비문

4. 공주 관련 자료

5. 결론

로딩중