상세검색
최근 검색어 전체 삭제
다국어입력
즐겨찾기0
159537.jpg
KCI등재 학술저널

요사(遼史) 국어해(國語解)의 거란어 연구

A Study of Khitan Language on the Vocabulary Explanation in the History of Liao

“Ляо улсын түүх”-ийн эх хэлний тайлбар сударт тохиолдож буй 190 гаруй үгсийн дотроос ханз үг хийгээд утга үл мэдэгдэх зарим нэг үгсийг хасан, нийт 60 гаруй үгсийг энэхүү судалгаандаа хамруулав. Үүний үр дүнд “Ляо улсын түүх”-ийн эх хэлний тайлбар сударт гарч буй үгс нь үндсэндээ монгол хэлтэй холбоо хамаарал бүхий болох нь харагдаж байна. Мөн монгол хэлнээс гадна түрэг, манж, солонгос хэлтэй ч мөн адил холбоотой хэмээн үзэж байна. Уг судалгааны ажлын аргачлал нь солонгос хятан хоёр хэл туйлын ижил төстэй байдлаар хятад хэлний ханз үсгийн дуудлагыг авсан гэсэн тал дээр үндэслэн солонгос хэлний ханзны дуудлагаар хятан хэлний зарим нэг үгийг сэргээн тогтоохыг эрмэлзсэн болно. Гэсэн хэдий ч, хятан хэлийг тэмдэглэсэн ханз үсэг нь солонгос хэлний ханз үсгийн дуудлагтай тун ижил төстэй гэж хэлэхэд бас арай эрт байна. Энэ талаар бид дараа дараагийнхаа судалгааны ажлаараа гүнзгийрүүлэн судлах болно. Хятан хэлний үгсийг судлах явцад солонгос хэлтэй холбоо хамаарал бүхий зарим нэг үгс тааралдаж байна. Ялангуяа, доорх үгс нь өнөөг хүртэл бусад судалгааны ажил хамрагдаж байгаагүй туйлын сонирхолтой, чухал зүйл болохыг онцлохыг хүсч байна. 1) Хятан хэлний цол хэргэмийн нэр болох ‘剋’-ийг ‘*ga’ хэмээн үзэж байгаа бөгөөд энэ нь эртний солонгосын Бүео, Гугүрео хэлний цол хэргэмийн нэр ‘가(加)’-тай холбоотой болохыг олж тогтоосон болно. 2) Баяр наадмыг нэрлэх хятан хэлний ‘爇’ нь солонгос хэлний цагаан сарыг нэрлэх ‘설’-той холбогдож байна. 3) Аав, өвөө зэргийн дуудах нэр ‘ajü’ нь солонгос хэлний ‘아주머니, 아주버니’-д үлдэж хоцорчээ. 4) ‘夷離菫’ хэмээх үг нь Гугүрео, Бэгжэ хэлнээ цол хэргэмийн нэр ‘iriga, öraha’ хэлбэрээр тохиолдож байна. 5) Хорон муу хүнийг нэрлэх ‘暴里’ нь мөн л солонгос хэлтэй ижил хэлбэртэй байна. 6) Хөдөө газрыг заах хятан хэлний ‘彌里’ нь солонгос хэлний өвөг хэлэнд хэрэм цайз, гацаа тосгоныг нэрлэх ‘牟羅’-тай холбоотой байх мадаглалтай хэмээн үзэв. 7) Хятан хэлний хаалга үүдийг нэрлэх ‘墮瑰’ нь солонгосын эртний хэлний нэг болох Гаяа хэлний ‘道’-тай холбоотой байна.

Ⅰ. 서론

1. 거란어와 한국어의 관련성

2. 요사(遼史) 국어해(國語解)

3. 흠정(欽定) 요사어해(遼史語解)

4. 연구사와 연구방법론

Ⅱ. 요사 국어해의 거란어 분석

Ⅲ. 결론

로딩중