상세검색
최근 검색어 전체 삭제
다국어입력
즐겨찾기0
159543.jpg
KCI등재 학술저널

Regarding the Tibetan words in the Mongolian Translations of Subhāşitaratnanidhi

Монгол Түвд хоёр орон эртнээс нааш улс төр, шашин соёлын өргөн харилцаатай байв. Монголын хаад ноёд Сажа, Гармава урсгалын лам нарыг урин залж бурханы шашныг дэлгэрүүлэхийн сацуу олон тооны ном судрыг санскрит түвд хэлнээс эх хэлнээ орчуулгаж, төр улсаа хос ёсны сургаалаар удирдан засахыг эрхэмлэж байжээ. Үүний хэрээр санскрит, түвд хэлнээс монгол хэлнээ шашин соёлын нэр томъёо, үг хэллэг орсоор иржээ. Хэдий тийм боловч XYI зуунаас өмнө монгол хэлэнд нэвтэрсэн түвд үг төдий л олон байсангүй. Харин Монгол оронд бурханы шашин гурав дахь удаагаа дэлгэрсэн XYI зуунаас хойш Богд Зонхова-гийн үндэслэсэн шарын шашин буюу гэлүгба-гийн ёсны нөлөө ихэд өргөжиж, Монголын эрдэмтэн лам нар Цаст Түвдийн орноо буддын их таван ухаанд суралцан мэргэшээд хэл шинжлэл, анагаах ухаан, одон зурхай, түүх, уран зохиол, шүлэг яруу найраг зэрэг бүхий л салбар ухааны ном зохиолыг түвд хэлээр туурвисан нь хэдэн мянгаар тоологдоно. Тийм ч учраас Монголын түүх соёл, бичгийн өвийг түвд хэлнээс ангид үзэх боломжгүй юм. Эдүгээ мэдэгдэж буйгаар 300 гаруй эрдэмтэн лам түвд хэлээр зохиол бүтээл бичжээ. Тийнхүү тухайн үед түвд хэл монголын утга зохиолын хэлтэй эн зэрэгцэх үүргийг гүйцэтгэж байв. Үүнийг дагалдан санскрит түвд үгсийг тэмдэглэх галиг үсгийн хэрэгцээ шаардлага урган гарснаар 1587 онд Харчины Аюуш гүүш “Али гали” үсгийг зохион, Ганжур, Данжур хөлгөн судруудыг монгол хэлээр орчуулах их ажлыг өрнүүлсэн билээ. Энэ л үеэс эхлэн түвд үг монголын бичгийн болон аман ярианы хэлэнд олноор орсон юм. Монгол хэлэнд орсон түвд үгийг судлах нь тус хоёр орны харилцаа, хэлний харилцан нөлөөллийг тодорхойлоход нэмэр болох төдийгүй монгол хэлний үгийн сангийн үүсвэр бүрэлдэхүүн судлалын нэг чухал хэсэг болох учиртай. Тиймийн тул энэхүү өгүүллийг бичигч миний бие “Субашид”-ын монгол орчуулгуудад гарч буй түвд үгсийг үгийн сан, орчуулга зүйн үүднээс авч үзлээ. “Субашид”-ыг Түвдийн нэрт эрдэмтэн Сажа бандида Гунгаажалцан(1182-1251) XIII зууны үед зохиосно

1. Significance to study the Tibetan words in Mongolian language

2. Brief mention of the Mongolian translations of Subhāşitaratnanidhi

3. Tibetan words in the vocabulary of the translations

4. Usage of the words

5. Summary

Bibliography

로딩중