Энэхүү судалгаанд Алтай хэлний бүлд хамаарах хэлнүүдэд тохиолдож буй хэд хэдэн эрдэс чулуулгын нэрсийг харьцуулан авч үзсэн бөгөөд үүгээр дамжуулан дээрх хэлнүүдийн хооронд-ын холбоо хамаарлын тухай нягтлан үзсэн болно. 1. Шороотой холбоотой үгс нь монгол, солонгос, түнгүс, түрэг хэлэнд ижил төстэй байгаа нь харагдаж байгаа ба мөн тоос, түйрэнтэй холбогдох үгсийн хувьд ч дээрх хэлнүүдийн ихэнхэд нь харилцан холбоо хамаарал бүхий байдалтай байгаа нь ажиглагдаж байна. 2. Чулуу нь Алтай хэлний бүлд хамаарах хэлнэнд ихэнх тохиолдолд өөр хоорондоо таарч байгаа ба манж хэлний хувьд солонгос хэлний өөр бусад үгстэй холбогдож байгааг харж болохоор байна. 3. Зэс, гууль нь олон төрлийн хэлбэртэйгээр тохиолдож байгаа бөгөөд түрэг угсааны хэлийг эс тооцвол өөр хоорондоо ямар нэгэн байдлаар холбогдох магадлалтай нь харагдана. 4. Төмөр нь хоёр төрлийн хэлбэр бүхий үгс буй бөгөөд солонгос хэлний ‘쇠[swe]’ нь манж, түнгүс хэлтэй ижил төстэй байгаа бол ‘모루[murü]’нь монгол, түрэг хэлтэй холбогдож байна. 5. Хаш нь бүгд өөр хоорондоо холбогдол бүхий байгаа ба түүн дундаас солонгос, кидан хоёр хэл өөр хоорондоо ихээхэн хамааралтай байгаа нь харагдаж байна. 6. Мөнгө нь монгол, манж хоёр хэлэнд л ижил байгаа бөгөөд эдгээрээс бусад хэлэнд өөр өөрөөр илэрч байна. 7. Алт нь солонгос хэлнээс бусад хэлнүүдэд өөр хоорондоо адил байгаа бол солонгос хэлтэй кидан хэлний үг холбогдох болох нь мэдэгдэнэ. Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь эрдэс чулуулгын нэрсийг олон хэлэнд харшуулан үзэж түүгээр дамжуулан Алтайн олон хэл хэдий үед хуваагдсан болохыг тодруулан гаргах зорилго тавьсан хэдий ч дээрх олон хэлэнд тэдгээрийн ялгаа зааг нарийн тодорхой мэдэгдэхгүй байна. Хэдий тийм боловч шороо, чулуу зэрэг үгс нь Алтайн олон хэлний ихэнхэд нь ижил төстэй хэлбэрээр тохиолдож байна. Харин зэс, гууль зэрэг үгс нь түрэг хэлэн дөөрөөр тохиолдож байгааг харахад Алтайн бүл хэл нь Хүрэл зэвсгийн үеэс өмнөх үед салсан байх магадлалтай
1. 서론
2. 알타이어족 언어의 광물 이름 비교
3. 결론